НИЙСЛЭЛИЙН АВРАХ
АНГИ-105
ТАНИЛЦУУЛГА
Ø Анх ойн түймрийг агаараас илрүүлэн унтраах үүрэгтэй
“Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба” нэртэйгээр 1969 онд Ойн аж ахуй, мод
боловсруулах үйлдвэрүүдийг удирдах ерөнхий газрын харъяанд байгуулагдаж, түүхэн
хугацаанд ажил үүрэг, бүтэц зохион
байгуулалтад нь өөрчлөлт орж:
Ø 1969-1976 онд Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба
Ø 1976-1990
онд Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албаны Улаанбаатар
хотын салбар
Ø 1991-1998 онд Байгалийн гамшигтай тэмцэх албаны
Улаанбаатар хотын салбар
Ø 1998-2003 онд Нийслэлийн Байгалийн гамшгаас аврах анги
Ø 2003-2010 онд Нийслэлийн Аврах отряд
Ø 2010-2013 онд Нийслэлийн Аврах салбар
Ø Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар
сарын 22-ны өдрийн Б/145 дугаар тушаалаар нийслэлийн Аврах салбар, Шуурхай
бүлэг-105-ийг нэгтгэж, нийслэлийн Аврах анги
Ø Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар
сарын 24-ний өдрийн Б/100 дугаар тушаалаар нийслэлийн Аврах анги-105 нэртэйгээр
бүтэц зохион байгуулалтаар өргөжин үүрэг гүйцэтгэж байна.
Нийслэлийн Аврах анги-105 нь үүсэн байгуулагдсан цагаас хойш 50 жилийн
хугацаанд 322861.9 га ой хээрийн түймэр унтрааж 115,202 хүний амь насыг үер,
ус, гал түймэр, зуд, үйлдвэрийн болон зам тээврийн осол, химийн хорт бодис,
тэсрэх бодисын, ахуйн хүрээний, амиа хорлох
оролдлого, нурангийн, объектын гал түймэр, үер усны, мөсөнд цөмрөх, хүн, малын гоц халдварт өвчнөөс авран хамгаалж 2180 гаруй
айл өрх, өвөлжөө хаваржааг нүүлгэн шилжүүлж, 1450 гаруй буцалтгүй
нэрвэгдэгчидтэй ажиллаж, 350 гаруй автомашин техникийг ус, мөснөөс гаргаж, 80
тонн химийн хорт бодисыг зөөвөрлөж аюулгүй болгож төрийн болон хувийн аж ахуйн
нэгж, иргэдийн 95,5
тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын дуудлагаар эрэн хайх,
аврах ажиллагаа, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг
шуурхай гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.
—оОо—