Шинээр санаачлан аврах ажиллагааны бэхэлгээний багажийг хийлээ

Skype_Picture_2021_05_11T03_46_50_905Z.jpeg

2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа А.Дашням болон даргын зөвлөлийн гишүүдэд Нэгдсэн менежментийн тогтолцоо бүрдүүлэх, Олон улсын ISO стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх ажлын хүрээнд Өндөр барилга, байгууламжаас аврах ажиллагаа явуулахад ашиглагдах цонх, хаалганы хамгаалалтын бэхэлгээний багаж, мөн давчуу орон зайд хөдөлгөөн үйлдэх дасгал сургуулийн дугуйн саадыг танилцуулан ажилаллаа.

Орчин үеийн өндөр барилга, байгууламжаас аврах ажиллагаа явуулахад хаалганы хамгаалалтын бэхэлгээ хийхэд хүндрэлтэй болсон тул Бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Д.Энхбаяраа даргатай тус ангийн 6 дугаар бүлгийн алба хаагчид тус багажийг шинээр санаачлан хийж бэлэн болгон туршиж байна.

Аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх материаллаг баазыг бүрдүүлэх ажлын хүрээнд давчуу орон зайд хөдөлгөөн үйлдэх дасгал сургуулийн дугуйн саадыг хийж бэлэн болгон ашиглаж байна.

scroll to top