Автомашинтайгаа усанд урсаж байсан 2 иргэний амь насыг авран хамгаалж ажиллалаа

1-1.jpeg

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 22:57 цагт БЗД-ийн 20-р хороо Адам евагын хөшөөний баруун талд тогтоол усанд машин суусан дуудлагаар Аврах ангийн бүлгийн дарга аврах ажиллагааны зааварлагч ахмад Б.Баттулгаар ахлуулсан 5 алба хаагчийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход БЗД-йин 2-р хороо 105 Цагдаа хотхон тоотод оршин суугч иргэн О , 28 настай эрэгтэй, СХД-ийн 19-р хороо тоотод оршин суугч иргэн А , 29 настай эмэгтэй нар приүс-30 загварын автомашинтай голынхоо дунд талд автомашинтайгаа живж байсныг аврах ажиллагаа явуулан 2 иргэний амь насыг аварч аюулгүй болгон БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтсийн эргүүлийн офицер д/ч Д.Дүгэрсүрэн-д хүлээлгэн өгсөн.

scroll to top