Эрэн хайх ажиллагааг амжилттай зохион байгуулан буцалтгүй нэрвэгдэгчийг олж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө

5-1.jpeg

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хоохойн ам гэдэг газар Туул голд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр осолдсон буцалтгүй нэрвэгдэгчийг Аврах ангийн Бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Д.Энхбаяраагаар ахлуулсан 5 алба хаагчид /2021.05.19/ өнөөдөр 18:48 цагт оллоо. Буцалтгүй нэрвэгдэгчийг осолдсон газраас 13 км-ийн зайд Бөөгийн урц гэдэг газарт голын усанд модонд тээглэсэн байдалтай байсныг гаргаж БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэж өгч ажиллалаа.

scroll to top