Голын усанд живж байсан 5 иргэний амь насыг авран хамгааллаа

10.jpeg

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/457 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 167 алба хаагч, 26 автомашин, 15 завь, дүүргийн цагдаагийн хэлтсээс 46 алба хаагч, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 15 албан хаагч үүрэг гүйцэтгэж голын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 4551 иргэнд хүргэж /том хүн-3345, хүүхэд-1206/, 1773 ширхэг тараах материал тарааж, голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 1185 автомашиныг холдуулж ажилласан. Тус хугацаанд голд живж байсан 5 иргэний амь насыг аварч, голд суусан 3 автомашиныг татаж гарган аюулгүй болгож, Аврах анги 3 удаа усны ослын дуудлагаар ажиллаж 3 иргэний амь насыг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан.

scroll to top