ГОЛЫН УСНЫ ОСЛООС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

6.jpg

Нийслэлийн хэмжээнд 8 сарын байдлаар 19 том хүн, 3 хүүхэд голын усанд осолдож амь насаа алдсан байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсангийн гүүр”-ийн доор “Туул” голд хүн урсаж байна гэсэн дуудлага /2021.08.05/ 13:46 цагт ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, Яармагийн гүүрнээс баруун тийш 200 метр зайд Туул голоос цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Иймд

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Аврах ангиас анхааруулж байна.
scroll to top