СУРГУУЛИЙН ЖИЛИЙН СҮҮЛИЙН ХАГАС ХОЁРДУГААР ҮЕИЙН НЭЭЛТ БОЛЛОО

159A1320-71j0n5qsff6aedmnrujfxxd5rv8ito2gghfak2lw94w.jpg

Онцгой байдлын албаны чадавхыг дээшлүүлэх үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь нийт бие бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг хангахаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бие бүрэлдэхүүний сургалт байдаг.

Өнөөдөр 2021 оны сургуулийн жилийн сүүлийн хагас хоёрдугаар үеийг НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням нээж үг хэлж, хичээл сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Энэ үеэр хурандаа А.Дашням Хүний нөөцийн бодлого, алба хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах тухай, хошууч Н.Ганболд Цэргийн нийтлэг дүрмийн Дотоод албаны дүрэмээр тус тус зохион байгуулласан.

Онцгой байдлын албаны хэмжээнд 2021 онд сургуулийн жилийн хүрээнд

  • Алба хаагчдын сурах, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн ур чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлэх
  • Алба хаагчдад бие бялдар, сэтгэлзүйн өв тэгш хүмүүжил олгох, эерэг хандлагатөлөвшүүлэх, эрүүл амьдрах дадлыг хэвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх юм.
scroll to top