Аврах ангийн бие бүрэлдэхүүн мод тарих хөдөлгөөнд нэгдлээ

33.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн” гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс 1 тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж байгааг мэдэгдсэн. Аврах ангийн бие бүрэлдэхүүн энэхүү мод тарих хөдөлгөөнд нэгдэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 200 гаруй мод суулгах бэлтгэл ажлыг хангаж, мод тарих ажлыг эхлүүллээ.

scroll to top