Ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлд амины сууцны түлхүүрийг гардуулж өглөө

4.jpg

Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөлөөс  “Мөрөөдөл биелдэг” сайн үйлсийн аяныг санаачилж, Араг продакшнтай хамтран “Мөрөөдөл биелдэг” төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр амины сууцны түлхүүрийг гардуулан өглөө. Амины сууцны түлхүүр гардуулах арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ЗУГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням болон даргын зөвлөлийн гишүүд, төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэж хамтран ажилласан байгууллагуудын удирдлагууд оролцсон.

Ахлагчийн зөвлөлөөс “Мөрөөдөл биелдэг” сайн үйлсийн аяны хүрээнд нийт аврагч, гал сөнөөгчдөөс мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ хамт олноо манлайлсан Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлийг сонгосон юм. Гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэл нь Онцгой байдлын албанд 15 жил ажилласан, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.Тэрбээр аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 965 удаагийн дуудлагаар 12850 цаг үүрэг гүйцэтгэхдээ галын аюулаас 14 эрдэнэт хүний амийг аварчээ.

scroll to top