“САХИЛГА ХАРИУЦЛАГА, ЦЭРГИЙН АЛБЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ” САРЫН АЯНД ТЭРГҮҮН БАЙРАНД ШАЛГАРЛАА

6.jpeg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны “Сахилга хариуцлага, дэг журмын өндөржүүлэх тухай” 03 дугаар албан даалгавар, Орон тооны бус ёс зүйн албаны 2021 оны хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу алба хаагчдын сахилга хариуцлага, дэг журам, цэрэгжилт жагсаалч байдал, цэргийн алба, сахилга ёс зүйг дээшлүүлэх зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 01-ээс “Сахилга хариуцлага, цэргийн албыг төлөвшүүлэх” сарын аяныг зарлаж дүгнэлээ.

Аяны хүрээнд алба хаагчдын ажлын цаг ашиглалт, бүтээмж, үүрэг гүйцэтгэлтийн хэрэгжилтэд хяналт тавих, алба хаагчдын хариуцсан эд хөрөнгө, өрөө тасалгааны эмх цэгцийг сайжруулах, алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Төрийн алба хаагчийн ёс зүй”, “Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүд”, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн хүрээнд конспект бэлтгэн нийт 430 алба хаагчийг хамруулан сургалтыг зохион байгуулж, “Монгол Улсын цэргийн нийтлэг дүрэм”-ийн “Жагсаалын дүрэм”-ийн хүрээнд удирдамжид заагдсан үнэлгээний дагуу “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг 4 үзүүлэлтээр дүгнэсэн байна.

Нийслэлийн Аврах анги болон Гал түймэр унтраах, аврах ангиудын  290 гаруй алба хаагч  жагсаалын үзүүлэх тоглолтыг хийж, баримтжуулан аяныг дүгнэх комисст ирүүлсэн. Уралдааныг дүгнэхэд “Тэргүүний жагсаалч анги”-аар 94.5 оноогоор нийслэлийн Аврах анги, тэргүүн байр эзэлсэн.
scroll to top