Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын ажилтан, албан хаагчдад сургалт зохион байгууллаа

2-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Төрийн ордон болон тусгай объектуудын гамшгаас хамгаалах тасгаас Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын ажилтан, албан хаагчдад гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордны их танхимд зохион байгууллаа.

Сургалтаар гал түймэр болон газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед болон дараа авах арга хэмжээ, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг сэдвийн хүрээнд албан хаагчдад мэдлэг олгосон байна. Сургалтад Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын нийт 127 ажилтан, албан хаагч хамрагдлаа

unnamed.jpg
scroll to top