Амиа хорлох эрсдэлийн менежмент сургалтыг зохион байгууллаа

3.jpeg

Нийслэлийн Аврах анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах бүлгийн бие бүрэлдэхүүнд амиа хорлох аврах ажиллагааны дуудлагын явцад эрсдэлийг хэрхэн үнэлэх ба түүнийг таслан зогсоох арга зүйд суралцах талаарх сургалтыг зохион байгууллаа.


Тус сургалтаар Аврагчид амиа хорлох дуудлагаар үүрэг гүйцэтгэхдээ сэтгэл зүйн ярилцлага зохион байгуулах, шинж тэмдгийг таньж мэдэх, таслан зогсоох арга зүйд суралцсанаар сэтгэл зүйн тактикийг ашиглаж амиа хорлолтыг болиулах үе шат, шууд авах арга хэмжээг яаралтай авч зохион байгуулах ач холбогдолтой юм.

scroll to top