Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, говь, талын нутгаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үдээс хойш түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ28-30 градус дулаан байна.

Төлөв байдал:  25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27,28-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи өдөртөө зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар сэрүүснэ. 

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанДорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт 3х10 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 13:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  2,5 км замыг туулан 13:06 цагт очиж, 21 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн автобусны буудлын замын зорчих хэсэгт иргэн Р-ийн эзэмшлийн “РАВ-4” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 13:33 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 13:37 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн Дэнж хорооллын задгайд 5х6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 15:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 15:57 цагт очиж, 11 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Дэнжийн задгайд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 22:37 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 22:50 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 00:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 01:01 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн “Харуугийн жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 205 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.19-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, сумын ЗДТГ-ын 5 ажилтан, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэй ажиллаж, түймрийг 06.21-ний өдрийн 07:00 цагт цурманд оруулж, 06.23-ны өдрийн байдлаар түймрийн зүүн хойд болон зүүн урд талыг бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 4 га талбай шатсан./

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Ар хунчигийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 120 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 09:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 14 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 28 хүн, 2 техник хэрэгсэлтэй 06.23-ны өдрийн байдлаар Ө-49000I12,3II У-107045I13,3II солбилцолд хээрийн штабыг байгуулж, мөн өдрийн 22:02 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул хөдөлгөөнийг түр зогсоож, 06.24-ний өдрийн 05:00 түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдсэн.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 175 км-т, Сэлэнгэ сумын төвөөс  зүүн зүгт 70 км-т, Хялганат тосгоноос зүүн зүгт 55 км-т/ ойн түймэр 06.23-ны өдрийн 16:12 цагт www.fires.ru сайтад илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 18 алба хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 44 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж, мөн өдрийн 22:36 цагт түймрийн урд болон баруун талыг цурманд оруулан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Сэнжид хад” гэдэг газар ойн түймэр 06.22-ны өдрийн 18:55 цагт www.fires.ru сайтад илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 14 алба хаагч, 1 автомашинтай 21:30 цагт түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрны дээвэр дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 09:06 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 09:10 цагт очиж, тус хорооны оршин суугч иргэн А /29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ дээвэр дээрээс үсрэх гэж байсныг ярилцлага хийн аврах шуудаг ашиглан буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Сонсголонгийн гүүрийн баруун тал, “Туул” голд хүн живж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 10:50 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 11:05 цагт очиж, Дорнод аймгийн харьяат иргэн Б /19 настай, эрэгтэй/-ын цогцсыг  гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top