Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн тэмцээнд тус ангийн баг тамирчид гутгаар байранд шалгарлаа.

56.jpeg

Алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн дадлага сургууль өнөөдөр Хүй долоон худагт зохион байгуулагдлаа.

 Дадлага сургуульд бүтцийн нэгжүүдийн 16 багийн 190 тамирчин эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. 

Тамирчид жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуур норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, 10 км замыг туулсан.

Нийлбэр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги тэргүүлж, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги хоёрдугаарт, Аврах ангийн баг тамирчид гуравдугаар байранд тус тус шалгарлаа.

scroll to top