“Бид хамтдаа-2022” явган аялал зохион байгууллаа

33.png

Ангийн захирагчийн баталсан “Ахлагчийн зөвлөл”-өөс зохион байгуулж буй “Бид хамтдаа-2022” явган аялалын удирдамжийн дагуу 03 дугаар сарын 20-ны өдөр ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Богдхан амралтын газраас Богдхан уулын “Дугуй цагаан хад”-ны чиглэлд Аврах ангийн нийт алба хаагчдын дунд зохион явуулсан.

Тус сэдвийн хүрээнд явган аялалд Аврах ангийн алба хаагчид 65,5%-ийн ирцтэй идэвхтэй хамрагдаж. Явган аяллын хугацаанд алба хаагчдыг 5 багт хуваан “Уулын оргилын эзэн”, “АХА”, “Хөгжөөнт буухиа”, “1 минутад амжих уу” зэрэг хөгжөөнт тэмцээн уралдааныг төлөвлөсөн хуваарийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа.

scroll to top