Гурван алба хаагчид иж бүрэн монгол гэр гардуулж өглөө

11.jpg

2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэлтэй олон жил ажилласан гурван алба хаагчид иж бүрэн монгол гэр гардуулж өглөө. Энэ үеэр дарга, хурандаа А.Дашням хэлсэн үгэндээ “Бид алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх, сайжруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран 4 алба хаагчдыг түрээслээд өмчлөх эрхтэй орон сууцаар хангасан. Мөн манай хамт олон 2021 онд  “Мөрөөдөл биелдэг юм” сайн үйлсийн аяныг дотооддоо өрнүүлж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас цугларсан 110 сая төгрөгөөр  гэр хорооллын жишиг хувийн орон сууцыг барьж 1 алба хаагчийн ар гэрт хүлээлгэн өгсөн байгаа. Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх зорилт төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, өнөөдөр 3 алба хаагчдаа өргөө цагаан гэрийг хүлээлгэн өгч, амьдралд нь дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” гэсэн.

  Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажилласан Аврах ангийн Аврагч холбоочин, ахлах ахлагч Т.Уранзул, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч С.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч дэд ахлагч Г.Алтангэрэл нарт иж бүрэн монгол гэрийг хүлээлгэн өгсөн юм.

              Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Эрхэмбаяр, түүний найз нөхдийн санаачилга, дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд алба хаагчдын ар гэрийн төлөөлөл баярлаж, талархаж буйгаа илэрхийлж байлаа.

scroll to top