Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшүүлэх сургалт үргэлжилж байна

159A3138-74b52epuzf4yvy6vs7x1z2re1lavrdqk6gyrad1xiyo.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газар ISO 45001-2018, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарын менежементийн тогтолцоог нутагшуулах ажлын хүрээнд бүтцийн нэгжүүдийн албан тушаалтнуудад Олон улс болон Монгол Улсад мөрдөгдөж байгаа хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаан, техник, технологитой холбоотой аюулгүй ажиллагааны дүрэм, журмын талаар мэргэжлийн байгууллагатай хамтран  сургалт зохион байгуулж байна.

            Сургалтанд хамрагдаж буй алба хаагчидтай өнөөдөр дарга, хурандаа А.Дашням уулзаж, сургалтын үеэр олсон шинэ мэдлэг, мэдээллээ эрхэлсэн ажилдаа нэвтрүүлэх, ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж, бусадтай хуваалцаж ажиллахыг чиглэл болгосон юм.

            Нийслэлийн хүрээний Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудад 2-оос доошгүй мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудыг давхар, хос мэргэжил эзэмшүүлснээр системийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд стандарт болон аюулгүй ажиллагааг урт хугацаанд эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахаар зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

            Энэхүү сургалт нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл ахуйг  сайжруулах зарим арга хэмжээний тухай” 01 албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top