Дулааны улирлын хувцсанд шилжлээ

159A3601-1.jpg
159A3222.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/67 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дулааны улирлын хувцсанд шилжүүлсэн. Дулааны улирлын хувцсанд шилжсэнтэй холбогдуулан өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний Аврах бригадын жагсаалын талбайд хувцасны болон жагсаалын нэгдсэн үзлэг зохион байгуулагдлаа.

Энэ үеэр анги, байгууллагууд анх удаа жагсаалын үзүүлэх тоглолтоор өрсөлдөж, нэгдсэн дүнгээр НОБГ-ын Аврах анги тэргүүн байр эзэлсэн юм. Тэргүүн байр эзэлсэн алба хаагчдыг ОБЕГ-ын даргын шийдвэрээр цалингийн хувиар шагнаж урамшууллаа. Мөн нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын цэргийн хэргийн болон хууль эрх зүйн мэдлэгийг сорьсон юм.



scroll to top