Гэр бүлийн уулзалт зохион байгуулав

2222.jpg
E519C561-67C9-4792-B97A-54BE06BD1278.jpg

Аврах ангийн үүрэг гүйцэтгэл, ангийн багаж зэвсэглэмж, ажиллаж буй орчин нөхцлийг ар гэрийнхэнд таниулах, гэр бүлийн харилцаанд эерэг хандлага бүрдүүлэх зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын  09-ний өдөр “Гэр бүлийн уулзалт”-ыг зохион байгууллаа.

            Энэ үеэр Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн 3D танхимд гэр бүлийн гишүүдэд Аврах ангийн танилцуулга, Онцгой байдлын албан онцлог болон алба хаагчдын хуулиар хүлээсэн үүрэг, нийгмийн асуудлын талаар товч мэдээлэл хүргэж, Аврах ангийн 50 жилийн ойн баримтат кино үзүүлэн, алба хаагчдын гэр бүлээс албаны үүрэг гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар асуумж авч, харилцан санал бодлоо солилцлоо.      

scroll to top