‘Бид өөрөө өөрсдөө аврагч’ сургалтаар мэдлэг олголоо

2.jpeg

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн ‘Ахлагчийн зөвлөл’-өөс санаачлан ‘Бид өөрөө өөрсдөө аврагч’ уриан дор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Хан-уул дүүргийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдад өндрөөс аврах ажиллагаа, гол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, зам тээврийн осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэх, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх, уул, ой модонд төөрсөн тохиолдолд зүг чигээ олох арга ухаанны мэдлэг, ойлголт олголоо. Сургалтанд ахлах ангийн 160 гаруй сурагч хамрагдлаа.

scroll to top