Алба хаагчдад мэдлэг олголоо

159A5345-1024x683-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гамшгийн нөхцөл байдлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие, сэтгэл зүйн онцлогт тохируулан харилцах, зөөвөрлөх, тээвэрлэх дадлага эзэмшүүлэх зорилгоор Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч, бүлгийн дарга нарт “Тусгай хэрэгцээт иргэдтэй харилцах сэтгэл зүйн онцлог” сэдэвт сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй хамтран зохион байгууллаа.

Тус сургалтаар алба хаагчид тусгай хэрэгцээт иргэдийн сэтгэл зүйн онцлог, тухайн иргэдтэй хэрхэн харилцах талаар болон дохионы хэлний анхан шатны мэдлэгийг олж авч, сургалтын үеэр гамшиг ослын үед тусгай хэрэгцээт иргэдийг аюулгүй талбайд зөөвөрлөн гаргах дадлага сургалтыг зохион байгуулж онолын мэдлэгээ бататгалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

159A5207.jpg

Хуваалцах

scroll to top