Ногоон бүсэд зорчихдоо аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

60cd4a261a4ad-76c12huj1wcnoku1d3a8on5u2kuaq644yahf6p7kl6o-1.jpeg

Нийслэлийн хэмжээнд ногоон бүсэд зорчихдоо төөрсөн, бэртсэн, гэмтсэн дуудлага мэдээлэл өнгөрсөн онд зургаа, 2022 оны эхний 8 сарын байдлаар дөрөв бүртгэгдсэн байна. Тухайлбал /2022.08.30/ Баянзүрх дүүргийн 20-р хороо Цагаан даваа гэх газарт самарт явж байсан иргэн 27 настай эрэгтэй шөнийн 00:00 цагийн үед модноос унаж, ухаангүй байдалтай байгаа гэх дуудлага 08 дугаар сарын 30-ны 08:04 цагт ирсний дагуу Аврах ангийн томилогоот ээлжийн бүрэлдэхүүн, мөн шуурхай бүлгийн бүрэлдэхүүн тус тус үүрэг гүйцэтгэж байна.

Жил бүр өдийд энэ төрлийн дуудлага мэдээлэл өсөх хандлагатай байдаг. Иймд иргэд ногоон бүсэд зорчихдоо тухайн газар орноо сайтар судлах, ганц нэгээрээ явахгүй байх, хад чулуунаас унаж бэртэж гэмтэх, төөрөхөөс сэргийлж аюулгүй байдлаа ханган,  цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Аврах ангиас анхааруулж байна.

scroll to top