Сорил, сургалт дадлага эхэллээ

306738664_655416459511536_3941998283929231103_n-76kax2pk31f5y18th3gu725slr219k8fwsrdqvmgc3k.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас  алба хаагчдын сургалтын онол, дадлага, ур чадварын чиг хандлагад үнэлгээ хийх, багийн нэгдсэн ажиллагаанд сургаж дадлагажуулах, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа бие бялдарыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, бие бүрэлдэхүүний сургалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор сорил, сургалт дадлагыг өнөөдөр  Баянхошуу дах сургалт, дадлагын талбайд зохион байгуулж байна.

            Энэ удаагийн сорил сургалт дадлага хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, норм мөрдүүлэх, хэвшүүлэх, ажлыг эрчимжүүлэх “АЛБА ХААГЧ БҮР АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЯ” уриан дор “ЭРСДЭЛГҮЙ  АВРАГЧ”  аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.           

Оролцож байгаа баг тамирчид гал унтраах ажиллагааны нормативаар цэгүүдэд даалгавар гүйцэтгэж шилдгээ тодруулна. Сорил, сургалт дадлагад бүтцийн нэгжүүдийн баг, тамирчид оюун ухаан, хурд, хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж тус ангийн баг тамирчид 4 дүгээр байрнд шалгарсан.

scroll to top