Химийн ослын үеийн хариу арга хэмжээний талаар мэдлэгээ дээшлүүлж байна

159A7016-76lq31bo269eag4y9olftiwpchtghtgzezttb1n1mio.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас Аврах ангийн Бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, Гал түймэр унтраах, аврах ангийн Салааны захирагч нарт химийн хорт болон аюултай бодисын хууль, дүрэм, журам, химийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдлэг олгох зорилгоор “Химийн ослын хариу арга хэмжээ” сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Сургалтыг нээж тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан офицер бүрэлдэхүүний ажлын хариуцлага, ёс зүй, манлайлал, цаашид анхаарч ажиллах асуудлаар чиглэл өглөө.

Сургалтын хүрээнд Химийн бодисын тухай хууль, дүрэм журам, хэрэгжилт, хяналт шалгалт, Химийн хорт болон аюултай бодисын Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн дүрэм, Химийн хорт бодисоос хамгаалах хэрэгсэл, багаж зэвсэглэмж, Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм, Цацрагийн ослын үеийн хариу арга хэмжээ, Нефть боловсруулах үйлдвэр, хий дамжуулах хоолой, усан цахилгаан станц зэрэг стратегийн зориулалт бүхий томоохон үйлдвэр, байгууламжуудын баригдах болон ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих, Химийн ослын хариу арга хэмжээ, ослын үеийн удирдлага зохион байгуулалт зэрэг сэдвээр алба хаагчдад Цөмийн энергийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, “Пи Эс Си” ХХК-ийн Химийн багаж, хамгаалах хэрэгсэл хариуцсан мэргэжилтнүүд мэдлэг олгоно.

 Сургалтад Бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч нар хамрагдаж байгаа юм

scroll to top