2023 оны Сургуулийн жилийн нээлтэд хамрагдлаа.

image.png

Тус ангийн бие бүрэлдэхүүн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан 2023 оны сургуулийн жилийн нээлтэд “Цуглар” дохио “Шар” кодоор бэлтгэл бэлэн байдлыг зөрчил дутагдалгүйгээр ажиллаж, танхимын сургалтад хамрагдлаа.

Сургуулийн жилийн нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож алба хаагчдад албаны хөгжлийн чиг хандлага, 2023 оны онцлох үйл ажиллагаа, офицер бүрэлдэхүүний манлайлал, хувь хүний хөгжил, боловсролын үнэ цэнэ, сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн зохион байгуулалтын талаар мэдээлэл хүргэсэн юм. Мөн дарга, хурандаа А.Дашням 2023 оны сургуулийн жилийн сургалтын чанар хүртээмж, үр дүнг дээшлүүлэх, офицер бүрэлдэхүүн манлайлан алба хаагчдын идэвх оролцоог хангахад онцгой анхаарахыг үүрэг болгож, үйл ажиллагаанд амжилт хүссэн.

scroll to top