Cахилгын зөвлөгөөн зохион байгууллаа.

viber_image_2023-01-16_14-07-36-694.jpg

Нийслэлийн Аврах ангийн Орон тооны бус ёс зүйн албанаас 2023 оны анхны Сахилгын зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон 2020-2022 онд сахилга, ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчдын судалгааг танилцуулан, орон тооны бус ёс зүйн албанаас ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар мэдээлэл хийлээ.

Мөн Цэргийн алба шуурхай удирдлагын асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Ж.Бавуугарьд “Төрийн албан хаагчийн болон Онцгой байдлын албан хаагчийн ёс зүйн дүрэм”,  Хөдөлмөр хамгаалал, амьсгалын бие даасан төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Т.Түвшинбаатар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм“ сэдвийн хүрээнд танхимын сургалтаар мэдээлэл хүргэсэн.

scroll to top