Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор бүтцийн нэгжүүдийн хүрээнд “Мөрөөдөл биелдэг” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Энэ удаа Аврах ангийн механик-жолооч, ахлагч Т.Зулбаярын амины орон сууцыг засварлаж, хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.


Тус арга хэмжээнд дарга хурандаа А.Дашням, Аврах анги, Нартын голомт ХХК, Батсү- бөх ХХК, Хосмонгол ХХК, MGL Сement LLC, БГ Гурван жаргал ХХК удирдлагууд оролцлоо.


