Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд даргын баталсан дулааны улирлын хувцасны үзлэг зохион байгуулах удирдамжийн хүрээнд өнөөдөр хувцасны үзлэгийг зохион байгууллаа.


Энэ үеэр Ангийн захирагч, хурандаа М.Мөнхөө алба хаагчдад зөрчил арилгах, холбогдох дүрэм, журмыг мөрдөх, нэгдсэн хувцасны үзлэгт хувийн бэлтгэл хангахыг чиглэл болголоо.
