Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас санаачлан зохион байгуулж буй “Анзаар” аяны хүрээнд нийт алба хаагчдад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, мансууруулах эс, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хор уршиг, үр дагаврын талаар мэдлэг олгох, хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран сургалтыг тус тус зохион байгууллаа.

Монгол Улсад сүүлийн зургаан жилд 1400 хүн хар тамхины гэмт хэрэгт холбогдсоноос 92.3 хувийг 13-35 насны залуучууд эзэлж байна. Жил ирэх тусам мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх залуучууд нэмэгдэж, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа учраас #АНЗААР аяныг эхлүүлжээ.