СЭРГЭЭН БОСГОХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

unnamed-3.jpg

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө буюу 8 дугаар сарын 05-ны өдрийн 19:30 цагаас орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Бага дарь эхийн нэгдүгээр гудамжнаас 127 дугаар сургууль хүртэл үерийн ус урсаж, 246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам үерт автан урссан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ангийн бие бүрэлдэхүүн нийт 20 алба хаагч 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Алба хаагчид үерт өртсөн, зам дагуу айлуудыг нүүлгэн шилжүүлж, самналын ажлыг хийж, сэргээн босгох ажлыг эхлүүлээд байна. Мөн тойрогт овоорсон, овоолго шороо, үерт автсан машин тэргийг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж, хор уршгийг арилгах арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж ажиллаж байна.

scroll to top