Нийслэлийн Аврах ангийн Ахлагчийн зөвлөлөөс “Мэргэжил бүхэн сайхан” уриан дор “Ахлагчийн 3 өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус нэгдсэн арга хэмжээгээр эхний 2 өдөр офицеруудын хийж гүйцэтгэх ажил үүргийг ахлагч бүрэлдэхүүнээр гүйцэтгүүлж, офицер бүрэлдэхүүн аврагчаар томилгоожуулан ажил үүрэгтэй танилцаж, сүүлийн 3 дахь өдөр “Эх дэлхийгээ хайрлая-3” арга хэмжээг БЗД-ийн 11-р хороо Баянзүрхийн гүүрнээс дээш далан хүртэл голын эрэг дагуу иргэдийн хаясан хог хаягдал цэвэрлэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.